Цаатан гэж хэн бэ?

Цаатан нэрний утга: Цаа бугатай амьдралаа холбосон тэднийг ийн нэрийдэх болсон таамаг байдаг. Хөвсгөл аймгийн хөвч ойн оройгоор цаа бугаа хариулан нүүд эллэн амьдардаг нэг хэсэг хүмүүсийг Цаатангууд гэнэ. Зарим хэсэг нь Тува нутгийн Тожийн хошуугаар аж төрнө. Цааг гэршүүлсэн нь одоогоос хэдэн мянган жилийн өмнөх хэрэг бөгөөд хэдийд, хаана яаж үүссэн тухай мэдээ баримт одоогоор үгүй билээ. 13-р зууны үед Монголд ойн иргэд цаа буга өсгөж байсан тухай түүхэн баримтууд бий. Зарим цаатангууд өөрсдийн гарвал үүслээ уйгар угсааны Духалар /Тува/ хүмүүс гэж нотлон ярьдаг. Цаа бугыг эртнээс гэршүүлсэн цаатангуудын эрхэлдэг гол аж ахуй нь агнуур байв. Буга, бор гөрөөс, баавгай, аргаль, хандгай, гахай, янгир гэх мэт. Цаатан ардын бэр сонгох ёсон тун нарийн уламжлагдаж ирсэн заншилтай байдаг. Эрчүүдэд эхнэр болох хүнээ сонгохдоо өөр овгоос сонгох хатуу үүрэг ногддог ба өөрийн овгоос авахыг цээрлэнэ.


Цаа буганы тухай товчхон

Бух цааг-этэр

Хөнгөлсөн эр цааг-зарь

Эм цааг-манджиг

Эр эм ялгаагүй 1 настай цааг-хугаш

2 настай эрийг-донгор

2 настай эмийг-дунгуй

Гурван настай эрийг-гуйдаа

Гурваас дээш насны эмийг-манджиг

Дөрвөн настай эр цааг засаж-зарь болгоно.

2002 оны судалгаа: Баруун болон зvvн тайгад 207 хvн 42 өрх, 563 цаа буга.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёр багт нийт 114 өрхийн 493 цаатан хvмvvс амьдардаг байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

0 Response to "Цаатан гэж хэн бэ?"

Post a Comment