Шишхид гол

Хөвсгөлийн уулархаг нутгийн гүнд орших Шишхид гол Улаантайгын нурууны өвөр дэх морены гаралтай хэд хэдэн жижиг нуураас эх авч урсах бөгөөд түүний урт 298 километр, ус хураах талбай 18300 хавтгай дөрвөлжин километр болно. Шишхид голын усны хагалбар шугам Улаантайга, Хорьдал-Сарьдаг, Баян, Соёны нурууны ян сарьдаг торгон оройг дайран гарна. Эдгээр уулсын ам бүрээс олон арван гол горхи урсаж Дархадын хотгорын хамгийн том Доод нуурыг дамжиж улмаар Шишхид голыг усжуулна.

Түүнд цутгах голуудаас нилээд услаг томоохон нь Арсай (126 км,) Хотон (65 км),Шарга (110 км), Хо горого (46 км), Тэнгис (80 км), Хөөгийн голууд болно. Шишхид гол эхний хэсэгтээ урсгал хурдтай (2 м/сек), уналт ихтэй бол Дархадын хотгорт оронгуутаа маш их тойрон тахирлаж урсгалын хурд нь саарна. Тэнгисийн голын билчирээс цааш голын хөндий тун давчуу болж нэг гульдиралаар урсахын зэрэгцээ усны гүн, урсгалын хурд нэмэгдэнэ. Голын үндсэн тэжээл хур бороо учраас зун намрын саруудад ихээхэн үерлэнэ. Борооны үерийн үед түвшин түргэн дээшлэхийн хамт усны булингар нэг литрт 750 мг хүртэл нэмэгддэг байна. Усны зарцуулга 8 дугаар сард 1 удаагийн хэмжилтээр 67,3 м3\сек байжээ. Гол 10 дугаар сард хөлдөж 5 дугаар сарын эхээр бүрэн цэлмэнэ. Цутгал жижиг голууд нэгэн адил хөлдөх учраас уулсын ам хөндийд асар их халиа тошин үүсч хавар алгуур гэснэ. Ийм байдлаас шалтгаалж хаврын шар усны үер эрч багатай, харин үргэлжлэх хугацаа нилээд урт байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

Хөвсгөл аймаг дахь жуулчны баазууд

Жуулчны бааз

"Далай Тур" жуулчны бааз
Байршил:

Далай тур жуулчны бааз нь Хөвсгөл нуурын барууí эрэгт “Жанхайн Цагаан эрэг” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг ба Улаанбаатар хотоос 800 км, Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас 120 км, Хатгал сумын төвөөс 20 км зайд байрладаг.

Хүчин чадал:

Далай Тур” жуулчны баазын үүсгэн байгуулагдсанаас хойшхи 9 жилийн дадлага туршлага бүхий үйлчилгээний хамт олон танд баазын хүчин чадлыг танилцуулж байна.

Нэг дор 120 хүнд зэрэг хүрч үйлчлэх бөгөөд 4 ортой энгийн, 3 ортой энгийн, 2 ортой энгийнээс нэмэлт үйлчилгээтэй нийт 30гэр, 2 ортой дөрвөн модон гэр бүхий байрлан буудаллах үйлчилгээг мөн 120 хүний суудал бүхий Европ Ази болон үндэсний хоолтой зоогийн газар, 60 хүний суудалтай пиво баар тансаг ноолуур, Арт буюу бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэт иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Хөвсгөл аймаг дахь бусад жуулчны баазууд:
1. “Байгаль –Үүд” /Хатгал/
2. “Хөх сувд” /Хатгал/
3. “Тойлогт” /Хатгал/
4. “MS travel” /Хатгал/
5. “Хөвсгөл сор” /Хатгал/
6. “Монгол далай” /Хатгал/
7. “Sanway” /Хатгал/
8. “Идэр” /Хатгал/
9. “Алтаргана” /Хатгал/
10. “Бондлайк” /Хатгал/
11. “Хангарьд” /Хатгал/
12. “MSS” /Хатгал/
13. “Номин” /Хатгал/
14. “Дөл” /Хатгал/
15. “Далай тур” /Хатгал/
16. “Хан тайга” /Хатгал/
17. “Мөнх сарьдаг” /Ханх/
18. “Саяан радиан” /Ханх/
19. “Долоон-уул” /Ханх/
20. “Хан Бүрэн хаан” /Ханх/
21. “Мон Сибирь Хөвсгөл” /Ханх/
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

Хөвсгөл аймгийн танилцуулга 2

Түүхт дурсгалт зүйл

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.Тухайлбал: Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Эдийн засаг

Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.

Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.
Боловсрол, аялал жуулчлал
Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.
Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг. Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.
Манай аймагт гадаад, дотоодын бизнесүүд шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдэсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах Хөвсгөл нуурын сав нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий.
Түүхт хүмүүс
Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.
1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

"MGL T TRAVEL" компаний ХӨВСГӨЛ ДАЛАЙН АЯЛАЛ

Аяллын чиглэл: УБ-Мөрөн-Хөвсгөл нуур-УБ
Аяллын хугацаа: 4ө
дөр/3шөнө
Аяллын унаа: Онгоц, Жуулчны автобус, автомашин, морь.

Аяллын онцлог: Монгол орны хамгийн цэвэр цэнгэг устай нуурын байгалийн сайханыг нүдээр үзэж, цаатан ахуйн аж амьдралтай танилцана.
Өдөр 1,2,3, УБ-Мөрөн-Хатгал-Жуулчны бааз: Хөвсгөл нуурын дэргэдэх Жуулчны баазад 3шөнө,4өдөр Үзэсгэлэнт хөвсгөл нуур, байгалийн сайханг үзэж сонирхон, завиар зугаалан, цаатан ахуй, бөөгийн ёс заншилтай биечлэн танилцана. Жуулчны баазаас хөтөлбөртэй.
Өдөр 4. Жуулчны бааз-Хатгал-Мөрөн-УБ
Тайлбар:
1. Аяллын зардалд багтсан зүйл: Автобусны үнэ, жуулчны баазад байрлах, хөтөлбөрт багтсан хоол, хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ, хөтөч, жуулчны даатгал.
2. Аяллын зардалд багтаагүй зүйл: Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, унд болон бусад үзвэр, үйлчилгээ.
3. Энэхүү маршрут нь аялалын жишиг хөтөлбөр болох бөгөөд очих гэж буй газар орны нөхцөл байдлаас шалтгаалж, аяллын агуулга өөрчлөгдөхгүйгээр хөтөлбөрт зарим өөрчлөлт гарч болно.
MGL T TRAVEL клмпаний хаяг:
MGL T TRAVEL Address:
Mongolia, Ulaanbaatar, Bayanzurh district, 16 section
Tel/Fax: 976-11-461796, 976-99094753, 976-98114753
E-mail: info@mongolttravels.com
Web site:www.mglvisit.com, www.mongolttravels.com
Ulaanbaatar-211213, Mongolia
Post box-2216

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгаль

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

Цаатан гэж хэн бэ?

Цаатан нэрний утга: Цаа бугатай амьдралаа холбосон тэднийг ийн нэрийдэх болсон таамаг байдаг. Хөвсгөл аймгийн хөвч ойн оройгоор цаа бугаа хариулан нүүд эллэн амьдардаг нэг хэсэг хүмүүсийг Цаатангууд гэнэ. Зарим хэсэг нь Тува нутгийн Тожийн хошуугаар аж төрнө. Цааг гэршүүлсэн нь одоогоос хэдэн мянган жилийн өмнөх хэрэг бөгөөд хэдийд, хаана яаж үүссэн тухай мэдээ баримт одоогоор үгүй билээ. 13-р зууны үед Монголд ойн иргэд цаа буга өсгөж байсан тухай түүхэн баримтууд бий. Зарим цаатангууд өөрсдийн гарвал үүслээ уйгар угсааны Духалар /Тува/ хүмүүс гэж нотлон ярьдаг. Цаа бугыг эртнээс гэршүүлсэн цаатангуудын эрхэлдэг гол аж ахуй нь агнуур байв. Буга, бор гөрөөс, баавгай, аргаль, хандгай, гахай, янгир гэх мэт. Цаатан ардын бэр сонгох ёсон тун нарийн уламжлагдаж ирсэн заншилтай байдаг. Эрчүүдэд эхнэр болох хүнээ сонгохдоо өөр овгоос сонгох хатуу үүрэг ногддог ба өөрийн овгоос авахыг цээрлэнэ.


Цаа буганы тухай товчхон

Бух цааг-этэр

Хөнгөлсөн эр цааг-зарь

Эм цааг-манджиг

Эр эм ялгаагүй 1 настай цааг-хугаш

2 настай эрийг-донгор

2 настай эмийг-дунгуй

Гурван настай эрийг-гуйдаа

Гурваас дээш насны эмийг-манджиг

Дөрвөн настай эр цааг засаж-зарь болгоно.

2002 оны судалгаа: Баруун болон зvvн тайгад 207 хvн 42 өрх, 563 цаа буга.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёр багт нийт 114 өрхийн 493 цаатан хvмvvс амьдардаг байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

Уушги уулан дахь буган чулуун хөшөө


Өнгөрсөн оны есдүгээр сард УМХГ-ын соёлын албанаас Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус аймгийн нутаг дахь Монгол Улсын эртний түүхийн дурсгалт газруудаар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тухайн үед хэд хэдэн зөрчил илэрчээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум эртний ховор нандин дурсгалт зүйлээр баялаг нутаг. Түүх
соёлын дурсгалт зүйлийг ач холбогдлоор нь хосгүй, үнэт, ердийн гэж зэрэглэдэг. Тэгвэл тус
сумын Уушиг уулын өвөрт орших буган чулуун хөшөө нь хосгүй хэмээх зэрэглэлд багтдаг юм билээ. Иймд соёлын өвийн тухай хуульд заасны дагуу хамгаалалтад авсан байна. Буган
чулуун хөшөөнүүдийг хамгаалах талаар аймгийн ИТХ-ын 2004 оны 53 дугаар тогтоол гарч
сурталчилгаа, үйлчилгээний хураамж авах, орлогыг зарцуулах зэрэг журмуудыг батлан “Далай ээж” нийгэмлэгт хариуцуулан гэрээ хийсэн гэх ч энэ нь цаасан дээр хараар тэрлэгдэж тамганы дардастай л үлдсэн аж.
Уушиг уул нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын баруун талд оршино. Цэлгэрхэн уулсын хөндийн
дунд орших сэлүүхэн өвөрт 14 ширхэг буган чулуун хөшөө байх. Нэг дор ийм олноороо буган чулуун хөшөө тааралдах нь ховор. Ганц нэг л бий. Эдгээр буган чулуун хөшөөг 2.3-4.8 мөндөртэй 0.5-1 метр хүртэл өргөн, 0.25-0.5 метр зузаан боржин чулуугаар үйлдсэн байдаг.
Бугануудыг загварчлан дүрсэлж хошууг нь ихэвчлэн хөшөөний орой руу хандуулан урласан нь бугыг тэнгэрийн амьтан гэж үздэг эртний нүүдэлчдийн зан үйлийн илэрхийлэл гэж үздэг.
Мөн хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар сар, түүнээс доош хөшөөний их
биед бугын дүрс урлан доогуур нь өргөн бүс татан чимэглэсэн байдаг. Энд буй зарим буган
хөшөөний орой нь хугарч, ар талыг нь нэлээд гэмтээсэн аж. Бодлогогүй нэгний энэ мэт үйдлээс болж эртний дурсгалын зарим дүрс нь тоймтой мэдэгдэхээ ч больжээ. Буган чулуун
хөшөөнд эртний хүмүүсийн эдлэлийг дүрсэлсэн байдгаараа түүхийн судлалд чухал ач холбогдолтой. Хөшөөнд нум сум, толь, таван талтай тагнай хээтэй бамбай, хөдөлмөрийн багаж зэвсэг болох зээтүү, бөөрөнхий толин чимэгтэй чичлүүр хутга, үл мэдэгдэх урт зэвсгийг дүрсэлсэн байдаг.
Зарим хөшөөнд хоёр бугыг хажуугаар нь сөргөлдүүлэн хөшөөний суурь луу хандуулан дүрсэлсэн нь ихэд ховорт тооцогдох дүрслэл.
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments