Уушги уулан дахь буган чулуун хөшөө


Өнгөрсөн оны есдүгээр сард УМХГ-ын соёлын албанаас Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус аймгийн нутаг дахь Монгол Улсын эртний түүхийн дурсгалт газруудаар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тухайн үед хэд хэдэн зөрчил илэрчээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум эртний ховор нандин дурсгалт зүйлээр баялаг нутаг. Түүх
соёлын дурсгалт зүйлийг ач холбогдлоор нь хосгүй, үнэт, ердийн гэж зэрэглэдэг. Тэгвэл тус
сумын Уушиг уулын өвөрт орших буган чулуун хөшөө нь хосгүй хэмээх зэрэглэлд багтдаг юм билээ. Иймд соёлын өвийн тухай хуульд заасны дагуу хамгаалалтад авсан байна. Буган
чулуун хөшөөнүүдийг хамгаалах талаар аймгийн ИТХ-ын 2004 оны 53 дугаар тогтоол гарч
сурталчилгаа, үйлчилгээний хураамж авах, орлогыг зарцуулах зэрэг журмуудыг батлан “Далай ээж” нийгэмлэгт хариуцуулан гэрээ хийсэн гэх ч энэ нь цаасан дээр хараар тэрлэгдэж тамганы дардастай л үлдсэн аж.
Уушиг уул нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын баруун талд оршино. Цэлгэрхэн уулсын хөндийн
дунд орших сэлүүхэн өвөрт 14 ширхэг буган чулуун хөшөө байх. Нэг дор ийм олноороо буган чулуун хөшөө тааралдах нь ховор. Ганц нэг л бий. Эдгээр буган чулуун хөшөөг 2.3-4.8 мөндөртэй 0.5-1 метр хүртэл өргөн, 0.25-0.5 метр зузаан боржин чулуугаар үйлдсэн байдаг.
Бугануудыг загварчлан дүрсэлж хошууг нь ихэвчлэн хөшөөний орой руу хандуулан урласан нь бугыг тэнгэрийн амьтан гэж үздэг эртний нүүдэлчдийн зан үйлийн илэрхийлэл гэж үздэг.
Мөн хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар сар, түүнээс доош хөшөөний их
биед бугын дүрс урлан доогуур нь өргөн бүс татан чимэглэсэн байдаг. Энд буй зарим буган
хөшөөний орой нь хугарч, ар талыг нь нэлээд гэмтээсэн аж. Бодлогогүй нэгний энэ мэт үйдлээс болж эртний дурсгалын зарим дүрс нь тоймтой мэдэгдэхээ ч больжээ. Буган чулуун
хөшөөнд эртний хүмүүсийн эдлэлийг дүрсэлсэн байдгаараа түүхийн судлалд чухал ач холбогдолтой. Хөшөөнд нум сум, толь, таван талтай тагнай хээтэй бамбай, хөдөлмөрийн багаж зэвсэг болох зээтүү, бөөрөнхий толин чимэгтэй чичлүүр хутга, үл мэдэгдэх урт зэвсгийг дүрсэлсэн байдаг.
Зарим хөшөөнд хоёр бугыг хажуугаар нь сөргөлдүүлэн хөшөөний суурь луу хандуулан дүрсэлсэн нь ихэд ховорт тооцогдох дүрслэл.
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

0 Response to "Уушги уулан дахь буган чулуун хөшөө"

Post a Comment