Хөвсгөл аймгийн танилцуулга 2
Posted in
Labels:
Танилцуулга
|
at
00:54
Түүхт дурсгалт зүйл
Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.Тухайлбал: Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.
Эдийн засаг
Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.
Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.
Боловсрол, аялал жуулчлал Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.
Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг. Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.
Манай аймагт гадаад, дотоодын бизнесүүд шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдэсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах Хөвсгөл нуурын сав нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий.
Түүхт хүмүүсХөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.
1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ. Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Response to "Хөвсгөл аймгийн танилцуулга 2"
Post a Comment